70 настай эмэгтэй ээж болов
22 минутын өмнө
70 настай энэтхэг эмэгтэй ээж болсон талаар нэгэн санаанд оромгүй мэдээлэл Барууны хэвлэлд гарчээ. Далжиндер Каур хэмээх энэхүү эмэгтэй эр нөхөртэйгээ 46 жил амьдарсан ч үр хүүхэдтэй болох хувь тохиолгүй өдийг хүрчээ. Гэвч саяхан үр шилжүүлэн суулгах замаар хүүхэдтэй болох боломжтойг мэдээд азаа үзэхээр шийдсэн байна.Тийнхүү өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрбээр эрүүл саруул хүү төрүүлжээ. Хэдийгээр хүү ердөө хоёрхон кг жинтэй ч ямар нэгэн өвчин эмгэггүй гэдгийг эмч нар хэлэв. Хүүд Арман хэмээх нэр хайрласан гэнэ.
Шинэхэн ээжийн хэлснээр 79 настай эр нөхрийг нь залуудаа ихээхэн нүгэл үйлдсэнийхөө төлөө бурханы гэсгээл хүртэж, үргүй болсон хэмээн ойр тойрныхон нь доромжилдог байжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment