Thursday, May 12, 2016

О.Магнай УИХ-ын гурван гишүүнтэй тулна

О.Магнай УИХ-ын гурван гишүүнтэй тулна

1 цаг 45 минутын өмнө


Сонгинохайрхан дүүрэгт энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон хүмүүс дотроос гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар, "Бишрэлт"-ийн Б.Ундармаа, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын хоо­ронд болох юм. Энэ тойрог нь гурван мандаттай бөгөөд 2012 оны сонгуулиар "Монос"-ын Л.Эрдэнэчимэг, "ТБД Андууд"-ын Д.Тэрбишдагва, Улсын аварга Д.Сумъяабазар нар сонгог­дож байсан билээ.
   
Энэ жилийн хувьд мөн л дээрх эрхмүүд дээгүүр дав­хих магадлалтай байгаа аж. О.Магнайгийн хувьд анх удаа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй бөгөөд бо­ломж гарвал УИХ-ын гишүүн болж мэдэх юм. Нэг хэсэг сонгогч­дод нүүрс тараасан гэх асуудалд холбогдоод буй түүний хувьд ямар тактикаар сонгуульд өрсөлдөх нь нууц хэвээр байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment