Friday, May 27, 2016

Стефен Карри: Бүх юм зүгээр

Стефен Карри: Бүх юм зүгээр

36 минутын өмнө


"Голден Стэйт"-ын холбон тоглогч Стефен Карри "Оклахома Сити"-тэй хийх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр түүний өвдөг өвдөхгүй байгаа тул ямар нэгэн юманд санаа зовохгүй байна гэж мэдэгджээ.

"Аливаа тоглолтонд бэлэн байхын тулд би юу хийхээ сайн мэдэж байна. Би эв эрүүл. Хэрэв би тогловол сайн тоглох хэрэгтэй. Өнөөдөр бид ялснаар анхны алхмаа хийнэ гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдөр ялалт байгуулаагүй байж зургаа, долоо дахь тоглолтын тухай бодох нь илүүц биз. Хамгийн гол нь бид өнөөдрийн тоглолтод хэр зэрэг анхаарлаа төвлөрүүлэх ёстойг сайтар ойлгож байгаа" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment