Аварга гишүүн "амь оров"
13 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар Төрийн ордноо Оюутойлгон асуудлаар мэдээлэл хийхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шүүмжилжээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Далд уурхайн нээлт хийж ард иргэдээ доромжиллоо
"Далд уурхайн бүтээн байгуулалтад зориулаад Дубайн гэрээгээр 6 тэрбум ам.доллар авч байгаа. Үүнийг олон улсын 15 банк санхүүгийн байгууллагаас авч байгаа юм. Ингэснээр Монгол Улсын 2021 оноос хүртэх байсан ашгийг 17 жилээр ухрааж байгаа. Үүнийг ухраачихаад баярлаж болох уу Ерөнхий сайд аа. Өнгөрсөн бямба гарагт хийсэн нээлт бол Монголын ард түмнийг доромжилж байгаа нээлт. Бидний дунд урвагч сайд болоод явж байна. Гадныхантай нийлээд биднийг доромжлоод буй төртэй, Ерөнхий сайдтай байгаадаа харамсаж байна. Энэ зөвхөн бид хоёр биш, энэ 76 бидэнтэй хамт суугаад ярих хэрэг байгаа.
Анхны ТЭЗҮ-ээр далд уурхайд 1.5 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн. Энэ тоо 4 дахин өснө гэж ярьж хэлж болох уу. Гадныхан манайхныг өрөнд оруулахаар ажилласан байна. Энд баярлаад байх юм байхгүй. Манайх ганцхан 2038 онд ашгаа авна. Оюу толгой хөдөлж байгаа. Гацааж байгаад хөдөлгөөнд оруулсан юм шиг Оюутолгой хөдөлгөөнд орлоо гэж яриад байна. 2015 онд 3.3 их наядын алт зэс ачуулсан. Ингэж Монгол Улсын төсвийн 56 хувьтай тэнцэх боруулалт хийчихээд төсвийн 6.5 хувьтай тэнцэх ачаа үүрдэг. Манай экспорт дандаа өсдөг. Тэр мөнгөний 5-6-хан хувь нь орж ирдэг болохоор бид ядуураад байгаа юм" гэж мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн онцолсон юм.
Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойг барьцаанд тавьчихлаа"Бид хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтдаа 10-аад жил зүтгэж байна. 2008 оноос өнөөдрийг хүртэл тодорхой байр сууриа илэрхийлж ирсэн гишүүдийн төлөөлөл бол бид. 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубайд очиж луйврын гэрээ байгуулсан. Төлөвлөгөө нэрээр өнгөлөн далдалсан гэрээ хийж Монголынхоо эрх ашгийг зөрчсөн. Оюутолгойн төсөлтэй холбоотой ҮАБЗ-ийн тогтоол, УИХ, ЗГ-ийн тогтоолууд гарсан байдаг. Гэтэл Оюутолгойг барьцаанд тавьчихлаа. Ерөнхий сайд ганцаараа толгой мэдээд барьцаанд тавьчихаад ирлээ.
Ийм ноцтой алдаатай шийдвэрийг гаргачихаад ирсэн. Муу үр дагавар гарчихаад байхад сайн болсон гээд сурталчилаад байж болохгүй. Оюутолгойгоос монголчуудын хүртэх хувь тун бага байгаа болохоос биш, ажил зогсоогүй хөдөлж л байгаа шүү дээ. 2012 оноос өмнө бид Ерөнхий сайд Сү.Батболдын огцруулах асуудлыг тавьж байж Оюутолгойн гэрээний ашигтай нөхцөлийг бүрдүүлж байсан. Гэтэл 2012 оноос хойш ажилласан нөхөд үүнийг үгүй хийлээ" гэсэн юм Эх сурвалж www.wikimon.mn
Д.ЖАРГАЛ
0 comments:
Post a Comment