Wednesday, May 4, 2016

Орон нутагт гарах авто ослын тоо буурахгүй байна

Орон нутагт гарах авто ослын тоо буурахгүй байна

36 минутын өмнө

Орон нутгийн замд гарах ослын тоо буурахгүй байгааг цагдаа нар анхааруулж байна. Энэ нь жолооч нар хурд хэтрүүлэх, өмнөх машинаа гүйцэж төрүүлэх зэргээр замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаагаас болж буйг цагдаагийнхан хэлж байна. Төв аймгийн Бүрэн сумын нутаг "Монголын даваа"  гэх газар орчим Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд оршин суух 26 настай эрэгтэй Э нь"Тоёота Чэйзер" автомашинтай онхолдож зорчигч болох Сонгинохайрхан дүүргийн 17 хороонд оршин суух 35 настай эрэгтэй Б нас барсан хэрэг өчигдөр гарчээ. 

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Асгат сум орох замд Баруун Уртын тавдугаар багт оршин суух Б нь "Тоёота Приүс-10" автомашиныг жолоодож яваад онхолдож зорчигч, тус сумын дөрөвдүгээр багт суух 27 настай эрэгтэй Б  нас барсан хэргийг тус тус шалгаж байна.

Баянзүрх дүүргийн 26-р хороо "406-р километрийн 9-р зуутад 2662-р галт тэргэнд оршин суух тодорхой хаяггүй 52 настай эрэгтэй О дайрагдаж нас барсан хэргийг  Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment