Tuesday, May 17, 2016

Хүүхдээ машинд нь ганцааранг нь орхиж болохгүй

Хүүхдээ машинд нь ганцааранг нь орхиж болохгүй

1 минутын өмнө

Халуун дулааны улирал эхэлж байгаа учир машин болон агааргүй битүү орчинд бага насны хүүхдээ үлдээхгүй байх, цоожлохгүй байх хараа хяналтгүй орхихгүй байхын эцэг эхчүүдэд цагдаа болон онцгой байдлын газраас анхааруулж байна. Машины хаалгаа тайлж чадахгүй, цонхоо онгойлгож мэдэхгүй хүүхэд битүү агааргүй орчинд байсаар байгаад бүтэж амиа алдах аюултай. Амиа алдахад аравхан минут болно. Хэрвээ ийм тохиолдолд хариуцлагагүй ээж аавын буруугаас болж хүүхдийнхээ амийг хохироовол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй юм.

Өнгөрсөн зургадугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг нас 7 сартай хүүхэд машиндаа түгжигдчихээд ээж аав нь сандарч бөөн юм болж байсан удаатай. Хүүхэд юу ч мэдэхгүй цонхоор ээж аавыгаа хараад баярлаад тоглоод байдаг юм билээ. Сүүлдээ халууцаж, агааргүйдэж уйлж эхэлсэн. Ээж аав нь хүүдээ машины түгжээ тайлах товчийг зааж өгч гарыг нь дагуулж хөдөлгөөн хийлгэсэн ч бага насны хүүхэд ойлгож мэддэггүй юм билээ. Арга барагдсан аав сүүлдээ цонхоо хагалж байж хаалгаа онгойлгож хүүгээ авч байсан удаатай.

Мөн өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд хоёр бяцхан хүүхэд машинд цоожлогдон, агааргүйтсэнээс ухаан алдсан байсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хурдан шуурхай тусламж үзүүлж, бага насны хүүхдүүдийн амь насыг аварсан удаатай. Харин цагдаагийн болон эмнэлгийн байгууллагад ийм төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн гэх тоон мэдээлэл байхгүй байна. Учир юу вэ гэвэл эцэг эхчүүд өөрсдийн буруугаас үр хүүхдээ машинд цоожилж явдаг учраас энэ тухайгаа цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгддэггүй талтай.

Үр хүүхдээ машиндаа цоожлоод, зуны бүгчим халуунд ажлаа амжуулж яваад хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх юм. Тодруулбал, 118.1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шунахай зорилгоор урвуулан ашигласан, асран хамгаалж байгаа хүнээ хараа хяналтгүй байлгасан, шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Тиймээс халууны улирал эхэлж байгаа энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ машиндаа цоожилж, үлдэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment