Стеф Карри Леброныг "тоохгүй"
52 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Голден Стэйт Уорриорс" багийн холбон тоглогч Стефен Карри улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авсанд нь "Кавальерс" багийн довтлогч Леброн Жэймс таагүй үг хэлсэнд огтхон ч эмзэглэхгүй байгаа гэдгээ өгүүлэв.
Жэймс Карриг улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авах болзлыг хангасан ч оны шилдэг тоглогч, багийнхаа хувьд хамгийн үнэ цэнэтэй тоглогч гэдэг хоёр зүйл бол өөр өөр ухагдахуун гэдгийг онцолсон билээ.
Карри Леброны энэ үгийн хариуд "Би бусдын санаа бодлыг тоохгүй өнгөрүүлж чаддаг. Сүүлийн хоёр жил намайг хүмүүс ингэж ярилаа. Би үүнд нэг их эмзэглэхгүй" хэмээн ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment