"Нарантуул"-ын босс Г.Уянгыг бараадав
46 минутын өмнө

Намын дарга Г.Уянга "Ш.Сайхансамбуу өчигдөр ТТЭННамын гишүүний батлахаа авч "Тусгаар тогтнол эв нэгдэл" эвслээс Завхан аймагт нэр дэвшихээр боллоо" хэмээн жиргэжээ.
Ш.Сайхансамбуугийн хувьд одоогоос гурав орчим жилийн өмнө "Нарантуул" худалдааны төвд гарсан галаас болж түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалан өөртэй нь багагүй тэмцэл өрнүүлж байсан Г.Уянгыг "өршөөн хэлтрүүлж" намд нь элсэж байгааг "Женко" Х.Баттулгаас болсон гэж үзэх хүмүүс байгаа юм. Учир нь, Ш.Сайхансамбуу УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүндэтгэж явдаг, найзууд гэдгээ хэлж байсан удаатай.
2008-2012 оны хооронд Завханчуудын төлөөлөл болон УИХ-д сууж байсан тэр энэ удаагийн УИХ-ын сонгуульд төрөлх намаасаа бус "Тусгаар тогтнол, эв нэгдэл" эвслээс нутагтаа нэр дэвшихээр боллоо.
Ийнхүү Монголын улс төрчдийн үзэл баримтлал, итгэл үнэмшил асар хурдтай өөрчлөгдөж, УИХ-д шургаж орохын тулд хэнтэй ч нийлэхээс буцахгүй "зан чанар"-ууд нь ард түмэнд аятайхан харагддаггүй л байх.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment