960 мянган иргэн Таван толгойн хувьцааныхаа мөнгийг авчээ
13 минутын өмнө

Хувьцааныхаа 30 хувийг худалдах эрхтэй 1 сая 650 мянган иргэн бий. Тэдний 1 сая 200 мянга нь хувьцааныхаа 30 хувийг худалдах хүсэлтийг арилжааны банкинд гаргажээ. Энэ сарын 13-нд хүсэлтээ гаргасан иргэдийн эхний ээлжийн 100 мянган төгрөг өнгөрсөн даваа гаригаас орж эхэлсэн.
14-ний өдөр бүртгүүлсэн иргэдийнх мягмар гаригт гэх мэтээр бүртгүүлснээс 7 хоногийн зайтай орж байгаа. Өнөөдрийн байдлаар 960 мянган иргэн хувьцааныхаа эхний мөнгийг авчээ. Энэ бол "Эрдэнэс Таван толгой"-н хувьцааамьгүй, эргэлтэд орох боломжгүй гэдэг зарим улстөрийн намын мэдээлэл үндэслэлгүй болохыг харуулж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment