Wednesday, June 22, 2016

Дэлхийн хамгийн үнэтэй хот нэрлэгдэв

Дэлхийн хамгийн үнэтэй хот нэрлэгдэв

42 минутын өмнө

Америкийн зөвлөгөө өгдөг Mercer компани жил бүр гадны мэргэжилтнүүдэд хамгийн үнэтэй тусдаг дэлхийн хотуудын чансааг гаргадаг билээ. Энэ удаа жагсаалтыг Хонконг тэргүүлсэн байна. 2013-2015 онуудад уг чансааг тэргүүлж байсан Ангол Улсын нийслэл Луанда хот хоёрт бичигджээ. Тэндхийн мөнгөн тэмдэгтийн ханш суларсан учраас ийнхүү удаах байрт орсон хэмээн шинжээчид тайлбарлав.

Өнгөрсөн жил гурав болон дөрөвдүгээр байрт бичигдэж байсан Цюрих, Сингапур хотууд байраа хадгалж үлдсэн аж. Харин тавдугаар байрт Токио хот жагссан юм. Түүнээс гадна гадаадынханд хамгийн үнэтэй тусдаг дэлхийн 10 хотын тоонд Конго Улсын нийслэл Киншаса, Шанхай, Женев, Чадын нийслэл Нжамена, Бээжин хотууд багтжээ.

Манай хойд хөршийн нийслэл Москва хот энэ жилийн чансаанд өөрийн байр суурийг нэлээдгүй алдаж, өнгөрсөн жил 50 дугаар байрт бичигдэж байсан бол энэ удаа 67-д жагссан аж. Шинжээчид үүнийг рубль суларсантай холбон тайлбарлажээ. Дээрх байгууллагын явуулсан судалгаанд дэлхийн таван тивийн 209 хот хамрагдав. Энэхүү шалгаруулалтыг явуулахдаа шинжээчид 200 гаруй үзүүлэлтийг тооцож үздэг билээ. Орон байр, тээврийн зардал, хоол хүнсний үнэ, хувцасны зардал, зугаа цэнгэл зэрэг олон асуудлыг хамардаг юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment