Tuesday, June 28, 2016

Тоть хүн амины хэргийн гэрч болно

Тоть хүн амины хэргийн гэрч болно

43 минутын өмнө


АНУ-ын Мичиган мужийн прокурор хүн амины хэргийг шүүн хэлэлцэх явцад нэгэн хараал урсгадаг тоть шувууг гэрчээр байлцуулах хүсэлтийг тавьсан байна. 48 настай нэгэн эмэгтэй өөрийн нөхрийн амийг хороосонд буруутгагдаж байгаа билээ. Тэрхүү аллага тоть шувууных нь нүдэн дээр үйлдэгдсэн аж.

Талийгаачийн хамаатан саднууд тоть шувуу аллага болохоос өмнөх яриаг тогтоож авсан байж магадгүй хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ прокурор шувууг гэрчийн хувиар шүүх хуралд оролцуулах эсэхээ яг таг шийдвэрлээгүй байгаа гэнэ.

Сэжигтэн эмэгтэй нөхөр рүүгээ таван удаа буудсаны эцэст өөрийн амийг хорлох бүтэлгүй оролдлогыг хийсэн байна. Талийгаачийн экс эхнэр нэгэн эмэгтэй тоть шувууг өөрийн гэрт орогнуулж байгаа аж. Энэ эмэгтэй шувуу "Битгий буудаач" гэж хэлээд хараалын үг урсгаж байгаа гэдгийг талийгаачийн ар гэрийнхэнд ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment