Залуучуудын холбооны дарга А.Мөнхбат намын дарга болжээ
16 минутын өмнө

Сүүлийн үед Хар, Цагаан жагсаалт гэгчийг гаргаж, түүндээ багтах хүмүүсээс мөнгө нэхсэн, нэхээгүй гэх хэл аманд өртөөд буй Монголын Залуучуудын Холбооны дарга А.Мөнхбатыг залуусын эрх ашгийг хамгаалахын оронд хэт улс төржиж байна гэх хүмүүс олширсон.
Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө уг байгууллагыг Иргэний хөдөлгөөний намын сурталчилгаан дээр голлох байр сууринаас оролцож, өөрийн байранд тус намын сонгуулийн төв штабыг байршуулж байгаа нь цаанаа учиртай гэх хардлага бүхий мэдээлэл ч гарч байсан юм. Ингэж хардах нь ч аргагүй биз. Учир нь, саяхан зарласан "Цагаан жагсаалт"-д нь Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж буй ихэнх хүмүүс багтсан байжээ.
Тиймээс А.Мөнхбатыг Иргэний хөдөлгөөний намын нууцаар даргалдаг уу гэсэн таамаг хүртэл дэвшүүлсэн билээ. Харин үүнийг нь батлах гэсэн мэт түүнийг өчигдөр Иргэний хөдөлгөөний намын албан ёсны даргаар томилсон гэдгийг намын сонгуулийн штабаас зарласан юм.
Ийнхүү МЗХ-ны дарга А.Мөнхбат нам удирдаж ирэх сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Гэхдээ тэрбээр Залуучуудын холбооны даргын ажлаа давхар хаших гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment