Thursday, June 23, 2016

Машины хулгайгаар гаршсан бүлэг этгээдүүд баригджээ

Машины хулгайгаар гаршсан бүлэг этгээдүүд баригджээ

1 цаг 25 минутын өмнө


Сүүлийн үед машины хулгай нэмэгдэх хандлагатай байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж, 2016 оны нэгдүгээр сараас хойш нийслэлд 119 тээврийн хэрэгслийн хулгайн хэрэг гарсан талаар мэдээлэв. Тэгвэл машин болон машины эд анги хулгайлдаг хэд хэдэн бүлгийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа гэнэ. Тухайлбал, машин хулгайлсан 41 үйлдэл бүхий бүлгийг шалгаж байгаа гэлээ. Сэжигтнүүдийн хувьд Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс машин хулгайлсан нь тогтоогджээ.

Үүнээс гадна Ц нарын 18 удаагийн үйлдэл бүхий бүлгийг шалгаж байгаа гэлээ. Мөн хулгайн замаар алдагдсан машины эд ангийг худалдаж авдаг ченж нарыг ч саатуулан шалгаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Он гарсаар хулгайд алдагдсан 119 машины 106-г нь олж тогтоожээ. Харин 71 машиныг хулгайлсан хэрэгт сэжигтнүүдийг шалгаж байгаа аж. Одоогоор 13 машин олдоогүй байгаа гэх мэдээлэл өглөө. Машин хулгайлсан этгээдүүдийн хувьд 55 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой хэмээн хариулдаг байна. Харин 21.9 хувь нь машины эд ангийг зарж, борлуулдаг хэмээн мэдүүлжээ.

Хуулинд машин хулгайлсан этгээдэд 145, 223, 1-3 сар, онц хохиролтой тохиолдолд 2-5 жил хорих ялаар шийтгэх заалт байдаг аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment