Замын зохицуулагчийг мөргөөд зугтжээ
2 минутын өмнө

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 310 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Харин сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг Галданбошигтын гудамж Цагаан байрны зүүн замд Yamaha маркийн мотциклийн жолооч П нь албан үүргээ гүйцэтгэж байсан зохицуулагч 30 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.
Мөн хөдөө орон нутагтт Булган аймгийн Дашинчилэн сумын 1-р баг Зүүн гүдэн гэх газар Тоёота Ландкруизер маркийн автомашины жолооч "Даюун" маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 39 настай эрэгтэй Л-ийн амь нас хохирсон хэрэг гарчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment