Wednesday, June 22, 2016

“ICE TOP”-ын дуучин Коби батлан даалтад гарчээ

"ICE TOP"-ын дуучин Коби батлан даалтад гарчээ

8 минутын өмнө


"Ice top" хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаярт Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Түүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр хар тамхины давтан хэргээр баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Улмаар хоёр cap гаруйн хугацаанд хоригдсон С.Чулуунбаярын эрүүл мэндийн байдал муудсаны улмаас өчигдөр хорих ангиас суллаж, батлан даалтад гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 192.2 дугаар зүйл ангиар буруутгаж байгаа ба хэргийн байцаалтыг гадуур авч байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment