Friday, July 29, 2016

Кунис, Катчер нарын бөгж 100 хүрэхгүй долларын үнэтэй

Кунис, Катчер нарын бөгж 100 хүрэхгүй долларын үнэтэй

Өнөөдөр 13 цаг 3 минут


Оддын дотор метрогоор явдаг, хуримын бөгжиндөө их хэмжээний мөнгө зардаггүй тийм хүмүүс бас байдаг аж. Энэ удаа бид Холливудын хос болох Мила Кунис, Эштон Катчер нарын талаар өгүүлэх болно. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа жүжигчин бүсгүй Эштон тэр хоёр хуримын бөгжөө Etsy цахим сайт дээрээс 100 хүрэхгүй доллараар худалдаж авсан гэдгээ ярьсан байна.

Мила энэ талаар "Бид хоёр сүй тавихдаа их аятайхан сүйн бөгж худалдаж авсан шүү. Харин гэрлэхдээ бид нар хамгийн энгийн бөгжийг сонгож авахаар шийдсэн. Тийм учраас бид хоёр Etsy сайт руу нэвтэрч ороод тэндээс худалдан авалт хийсэн. Би тэнд нэг нарийхан бэлзэг 90 хүрэхгүй долларын үнэтэй байгааг хараад "Наадахыгаа аваач дээ" гэж хашгирснаа санаж байна. Эштоны бөгж арай үнэтэй буюу 100 долларын ханштай байсан юм" хэмээн өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment