Thursday, July 28, 2016

Жанет Жексон 18 насандаа ээж болсон гэдгээ нууцлав

Жанет Жексон 18 насандаа ээж болсон гэдгээ нууцлав

1 цаг 23 минутын өмнө


Жанет Жексон, түүний нөхөр Виссам Аль Мана нар хүүхэдтэй болохоор бэлтгэж байгаа билээ. Тэгвэл энэ хүүхэд Жанетын хувьд ууган үр нь болохгүй юм. Жексоны гэр бүлийн эмчээр ажиллаж байсан Конрад Мюррэй гэгч сэтгүүлчдэд дуучин эмэгтэй 18 насандаа төрүүлсэн, өдгөө насанд хүрсэн охиноо бусдаас нууцладаг гэж ярьжээ.

Эмч Жанетын анхны нөхөр Жэймс ДеБаржтай дотно байсан гэдгээ өгүүлэв. Тэд шоронд хамтдаа хоригдож байсан юм. Конрад Мюррэй попын хаан агсан Майкл Жексонд өвчин намдаагч эмийг хэт өндөр тунгаар бичиж өгснийхөө төлөө шоронд илгээгдсэн билээ. Шоронд байхад нь ДеБарж түүнд охинтой гэдгээ дөнгөж сая мэдсэн гэдгээ ярьсан аж.

Жанет Жексоны экс нөхөр "Миний нэгээхэн хэсэг хаа нэгтээ байхгүй гэж боддог байлаа. Тэгвэл одоо бүх зүйл байрандаа орсон" хэмээн өгүүлсэн гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment