Friday, July 8, 2016

Гризманн Евро-2016-д 6 удаа гоолдов

Гризманн Евро-2016-д 6 удаа гоолдов

38 минутын өмнө


Францын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Антуан Гризманн өнөө өглөө Евро-2016-гийн хагас шигшээд Германы эсрэг тоглохдоо хоёр гоол оруулжээ. Ингэснээр түүний баг 2:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Испанийн хөлбөмбөгийн "Атлетико" багт довтлогч хийдэг Гризманн Европын аварга шалгаруулах нэг тэмцээний үеэр зургаа болон түүнээс дээш гоол оруулсан хоёр дахь тоглогч болов.

1984 онд Францын домогт хөлбөмбөгч Мишель Платини есөн гоол оруулж байсан удаатай. Харин нэг тэмцээний үеэр таван гоол оруулсан тоглогчид бол Марко ван Бастен 1988, Алан Ширер 1996, Патрик Клюйверт, Саво Милошевич 2000, Милан Барош 2004 онуудад юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment