Ам.доллар амралтын өдрүүдэд 2100 төгрөгтэй тэнцэнэ
1 цаг 29 минутын өмнө

Зургадугаар сарын сүүлээр 1965 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш долдугаар сар гарсаар үргэлжилсэн өсөлт үзүүлж, өнөөдөр арилжааны банкууд нэг ам.долларыг 2080-2081 төгрөгөөр зарж байна.
Харин "Найман шарга" дээр нэг ам.доллар 2078 төгрөгтэй тэнцлээ. Ам.долларын ханшийн өсөлтийн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Өнөөдөр 2080-д хүрсэн ам.доллар маргааш, нөгөөдрийн амралтын өдрүүдэд 2100-д хүрэх нь ойлгомжтой мэт.
Учир нь энэ цаг үед манай наймаачид хичээлийн шинэ жилд бэлтгэн наймаандаа ид явж байгаа билээ. ЭНэ нь хомсдлыг улам их болгох нөхцөл юм. Одоогоор долларын ханш буурах төлөв харагдахгүй л байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment