2 настай хүүхэд үерт урсаж амиа алджээ
Өнөөдөр 15 цаг 13 минут
Өчигдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд аадар бороо орсны улмаас тус сумын гуравдугаар багийн Дэрст гэх газар уулын үер бууж, жалганд тоглож байсан хоёр настай хүү урсаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдийг хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах болон үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.Мөн өчигдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нууранд Эрдэнэбулган сумын иргэн 32 настай Б, 30 настай Г нарын хоёр эрэгтэй живж нас баржээ. Ойрын үед хэт халалтаас үүдэн иргэд агаар салхинд гарах, гол ус бараадаж амрах нь ихссэн тул ийнхүү иргэд усанд осолдож амиа алдах харамсалтай хэрэг нэмэгдэж байгааг албаныхан онцолжээ. Иргэд агаар салхинд гарч, аялж зугаалахдаа бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах мөн өөрсдөө ямагт сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлыг газраас анхааруулсаар байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment