4 сайдын нэрийг эргүүлэн татжээ
32 минутын өмнө

Өнөөдөр ээлжит бус хуралдаанаа хийсэн УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газарт сайдаар томилуулахаар нэр дэвшүүлээд байсан хүмүүсийн дөрвийнх нь нэрийг эргүүлэн татахаар шийджээ. Үүнд Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нар багтсан аж.
Энэхүү шийдвэрийг гаргахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга М.Энхболд нар нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн санаа бодол, хамгийн гол нь нэр дэвшигчдэд холбогдох ашиг сонирхлын зөрчил илт харагдаж буйг анхаарч үзсэн гэнэ.
Ерөнхий сайдын энэ шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, намын нийт гишүүд дэмжигчид дэмжжээ. Гэхдээ ард иргэдийн хувьд дахиад хэд хэдэн хүний нэрийг татах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Н.Номтойбаяр, Сангийн сайдад Б.Чойжилсүрэнг нэр дэвшүүлсэн шийдвэрээ эргэж харахыг хүсч буйгаа илэрхийлсээр байгаа билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment