61 насандаа эрүүл саруул хүүхэд төрүүлжээ
1 цаг 30 минутын өмнө

Хятадын Чан овогт нэгэн тэтгэврийн эмэгтэй 61 насандаа ээж болжээ. Жэзян мужийн оршин суугч тэрбээр өөрийн 66 настай нөхөртэй удтал ярилцсаны эцэст үр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийлгүүлэхээр шийдсэн байна. Энэ нь ч учиртай аж. Тэдний цорын ганц хүүхэд болох 30 настай охин нь хүндээр өвчилж байгаад таалал төгсчээ. Чан амжилттай жирэмсэлж чадсан бөгөөд эрүүл саруул хүү төрүүлсэн гэнэ.
Өндөр настай хятад эмэгтэйн жирэмсний үеийн ажиглалтыг хийж байсан эмч Хэ Цины өгүүлснээр бол Чан Жэзяны их сургуулийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн эмнэлгийн түүхэн дэх хамгийн өндөр настай эмэгтэй болов. Түүний жирэмслэлт маш хүнд өрнөсөн бөгөөд цус алдалтын улмаас хоёр ч удаа эмнэлэгт хүргэгдэж байлаа. Мөн тэтгэврийн хөгшний зүрх, уушги, бөөрөнд асуудал үүсч байсан гэнэ. Хагалгаа хийж төрүүлэх ажлыг тус эмнэлгийн таван тасгийн эмч мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн байна. Өдгөө Чан хүүтэйгээ хамт эмнэлэгт байгаа бөгөөд биеийнх нь байдал дээрдэж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment