Friday, July 29, 2016

АСЕМ-ын хотхоны 70 хувь нь эзэнтэй болжээ

АСЕМ-ын хотхоны 70 хувь нь эзэнтэй болжээ

26 минутын өмнө


Манай улсад тун амжилттай зохион байгуулагдсан Ази, Европын дээд хэмжээний уулзалтад оролцогсдод зориулж 360-500 ам метр талбай бүхий дээд зэрэглэлийн 53 хаус болон үйлчилгээний цогцолборыг Хүрхрээгийн аманд байгуулсан билээ. MCS группын захиалгаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан уг хотхонд нийт 60 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Тэгвэл "АСЕМ виллаж" хотхоны орон сууцнуудыг худалдаж эхэлсэн бөгөөд уулзалт болохоос өмнө авч эхэлсэн захиалгын дагуу 70 хувийг нь борлуулаад байгаа гэнэ. Гэхдээ үнэ өртгийг чандлан нууцалж, зөвхөн худалдан авагчтай харилцан тохиролцож байгаа гэнэ шүү. Захиалагч MSC группын хувьд уг хотхонд 70 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхдээ "Скай ресорт" цанын бааз, гольфын талбай зэргийг байгуулснаас гадна уулын явган болон дугуйн аяллын зам нээхэд тохиромжтой гэж үзжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment