Пүрэв гаригаас ихэнх нутгаар хэт хална
10 минутын өмнө

Наршилтад бага насны хүүхэд болон өндөр настнууд илүүтэйгээр өртдөг байна. Тиймээс халуун өдрүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх, өндөр настан болон даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол ууж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөж байна.
Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Мөн шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах, наранд бага явах, нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх,гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргахгүй байх хэрэгтэй гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
2016 оны 07 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment