Дэвид Бэкхем сээтэгнэв
2 минутын өмнө

Нэрт хөлбөмбөгчин Дэвид Бэкхем хаашаа ч явсан бүх нийтийн анхаарал түүний зүг ханддаг билээ. Биеийн тамирын танхим руу хөлсөө гаргахаар очихдоо хүртэл хөөрхий эр папарацци нарын нүднээс гардаггүй юм. Гэхдээ заримдаа гэрэл зургийн сэтгүүлчид ээлжит шуугиант зургаа авч амждаг аж.Хэд хоногийн өмнө Виктория Бэкхемын эр нөхөр нэгэн үл таних хүрэн үстэй бүсгүйтэй сээтэгнэж байгаад гардуулжээ. 41 настай тамирчин эр Лос-Анжелес хотын нэгэн чийрэгжүүлэлтийн танхимд гардуулсан байна. Дэвид нэгэн бүсгүйтэй сээтэгнэж, цаадах нь хариуд нь эелдгээр инээмсэглэж байсан гэнэ.
Энэ оны тавдугаар сард Бэкхем мөн л 30 орчим насны нэгэн хүрэн үстэй бүсгүйтэй сээтэгнэж байгаад баригдсан удаатай. Эхнэр нь түүнийг яах гэж биеийн тамирын танхим руу явдгийг мэддэг болов уу? Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment