Sunday, July 31, 2016

Эрдэнэ нуусан сандал

Эрдэнэ нуусан сандал

12 минутын өмнө


Шотландын Биггар хотын нэгэн гэр бүлийн хос таван фунт стерлингээр худалдаж авсан хуучин сандал дотроосоо бриллиантан шигтгээ бүхий үнэт эдлэлүүдийг олжээ. Тэдгээрийн нийт үнэлгээ 5000 фунт стерлинг болсон аж. Тэд энэ сандлыг 10 орчим жилийн тэртээ дуудлага худалдаан дээрээс авсан гэнэ. Тэр үед тэд сандлыг шинэ бүрээстэй болгож чадаагүй тул модон эдлэлийг дээврийнхээ хонгилд хийчихсэн байна.

Зургаан жилийн дараа тэд сандлын бүрээсийг нь шинээр солиулсан гэнэ. Хэсэг хугацааны дараа нөхөр нь эхнэртээ хуримын ойн бэлэг хэмээн бриллиантан шигтгээтэй бөгж бэлэглэжээ. Дараа нь Гэгээн Валентины өдрөөр мань хүн гэргийдээ бриллиантан шигтгээтэй ээмэг өгсөн аж. Харин Улаан өндөгний баяраар үнэт чулуу шигтгэсэн хүзүүний зүүлт өргөн барив. Энэ бүх эрдэнэсийг уг сандалд өмнөх эзэд нь нуусан бололтой. Сандлаа шинэ бүрээстэй болгохоор зэхэж байхдаа нөхөр нь тэдгээрийг олсон гэнэ. Мань хүн эрдэнэс олсон гэдгээ эхнэрээсээ нуухыг хүссэн боловч эцэст нь тэсэлгүй түүнд хэлчихсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment