Нэймар унтууцав
34 минутын өмнө

Испанийн хөлбөмбөгийн "Барселона" багийн довтлогч Нэймар хэвлэлийнхэн түүнийг байнга анхааралдаа байлгадагт дургүйцлээ илэрхийлжээ.
Тэрбээр "Би дөнгөж 24 настай. Залуу байна. Надад өөрийн гэсэн ажил хэрэг, хэрэгцээ шаардлага гардаг. Мөн надад өөрийн гэсэн дутагдлууд ч бий. Би найзуудтайгаа амарч, цэнгэх дуртай хүн. Тэгэхээр яагаад би цэнгэж болохгүй гэж? Үүнээс болж ямар нэгэн асуудал гарч байгааг би ойлгохгүй байна.
Надад найзууд бий. Цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг гэр бүл ч байна. Энэ бол миний хувийн амьдрал шүү дээ. Талбай дээр гараад би хамаг чадлаараа тоглодог. Алдаа хийхгүй байхыг эрмэлздэг. Мэргэжлийн түвшинд тоглохыг хичээдэг. Та нар өөрсдийгөө миний оронд тавиад үз л дээ" хэмээн өгүүлэв.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment