Friday, July 22, 2016

Пастор эр дээрэм хийхийг оролдов

Ламтан дээрэм хийхийг оролдов

12 минутын өмнө

АНУ-ын Иллинойс мужийн Кантон хотын нэгэн сүмийн ламтан 39 настай Дэвид Атт ойролцоо оршдог нэгэн өрсөлдөгч сүм рүүгээ хууль бусаар нэвтэрч ороод тэндхийн мөнгө хадгалдаг төмөр шүүгээг онгойлгох гэж байгаад сонор сэрэмжтэй хууль сахиулагчдад саатуулагдсан байна.

Тэр хавиар эргүүл хийж явсан цагдаа нар мөргөл үйлддэг газрын ар талд зогсож буй сэжигтэй машиныг анхааралдаа авчээ. Хууль сахиулагчид барилгын дотогш явж ортол хөрш зэргэлдээ оршдог сүмийн номлогч ламтан тэнд сэйф онгойлгодог түлхүүрүүд барьчихсан зогсож байсан гэнэ.

Багш ламтанг саатуулсан бөгөөд дээрэм хийсэн, өөрийн байр байдал, албан тушаалд тун зохимжгүй үйлдэл гаргасанд буруутгасан аж. Гэвч хожим нь орхимжтой хулгайчийг шүүх хуралдаан болтол 60 мянган долларын барьцаатайгаар батлан даалтад гаргажээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment