Tuesday, July 26, 2016

Д.Цогтбаатарын учир битүүлэг тайлбар

Д.Цогтбаатарын учир битүүлэг тайлбар

9 минутын өмнө


Шинэ Засгийн газар 15 сайдынхаа нэрийг өргөн мэдүүлэхэд дөрөв нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, мөн АТГ-аас тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлийг гаргасан тул Ерөнхий сайд буцаан татах шийдвэрийг гаргасан билээ.

Тиймээс дээрх дөрвөн сайдын оронд ямар хүмүүсийг оруулж ирэх вэ гэсэн асуудал нийгмийн анхааралд байж, янз бүрийн таамаг дэвшсээр байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Д.Цогтбаатарыг Барилга, хот байгуулалтын сайд болгох гэж байна гэх мэдээллүүд гарч эхэлсэн.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа "Нөгөө ямар ч оросыг маажихад цаанаас нь... юу гэдэг билээ. Тэрэн шиг энэ зангиатай залууг маажихаар цаанаас нь морь унасан, дээл өмссөн монгол хүн л гарч ирж байгаа биз?! Дээл нь ... дан байгаа биз? Дээлийг нь тайлахаар цаанаас нь нөгөө л зангиатай мэргэжлийн дипломат гарч ирнэ шүү дээ. Түүнээс барилгын мэргэжлийн хүн гарч ирэхгүй. Ийм л байна" гэжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment