Нохдод зориулсан анхны наранд шарлагын газар нээгдэв
34 минутын өмнө

Испанийн Барселона хотод зөвхөн нохдод зориулагдсан наранд шарлагын газар үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Тус хотын оршин суугчид нийтдээ 40 мянга гаруй тэжээвэр нохойтой бөгөөд далайн эрэг дээр тэдэнтэйгээ хамт амрах боломжтой тусгай бүс нутгийг байгуулж өгнө үү хэмээн хотын захиргаанаасаа аль дээрээс гуйж ирсэн аж.
Нохдод зориулсан наранд шарлагын газар 4,5 км урт Левант гэдэг наранд шарлагын газрын эцэст байрладаг юм. Уг наранд шарлагын газрын талбайн хэмжээ 1250 хавтгай дөрвөлжин метр гэнэ. Тэнд 100 нохой эзэдтэйгээ хамт амарч, наранд биеэ ээх боломжтой юм. Наранд шарлагын газар дээр нохдод зориулсан бие засах газар, ундны ус бүхий усан оргилуурууд, шүршүүрт орох тасалгаанууд бий. Энэ газар есдүгээр сарыг дуустал ажиллах бөгөөд ирэх хавар хүртэл хаагдах аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment