Wednesday, July 27, 2016

Автобус жийптэй мөргөлдөж хүүхдүүд гэмтжээ

Автобус жийптэй мөргөлдөж хүүхдүүд гэмтжээ

16 минутын өмнө


Энэ сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын ЗЦГ-ын ЖШУХ дээр нийт 237 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 160 дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 11 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 1 байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг Чингэлтэй өргөн чөлөө 5-н буудлын замд Эрдэм транс ХХК-ны "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Э нь Ландкрузер маркийн С, Клугер маркийн авто машинуудтай мөргөлдөж зорчигч 5 настай эрэгтэй Т, 2 настай эрэгтэй Ү, 2 настай эмэгтэй Ү нарын 3 хүүхэд гэмтжээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хорооллын автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААҮТГ-ын "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 59 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment