Тэйлор Свифт кинотеатр түрээсэлж авчээ
53 минутын өмнө

Хэд хоногийн өмнө жүжигчин Том Хиддлстон зураг авалт нь өдгөө Австралид болж байгаа киноныхоо хамтрагчид болон өөрийн найз нөхдөд үерхэж буй бүсгүй Тэйлор Свифтийгээ танилцуулжээ. Тэгтэл энэ бүх арга хэмжээг Тэйлор бүсгүй өөрөө зохион байгуулсан нь тодорхой болов. Тэрбээр Том Хиддлстон, Крис Хемсворт, Марк Руффало нарын хамтаар "Сүнсний ангуучид" киноны шинэ ангийг үзэхийн тулд бүхэл бүтэн кинотеатр түрээслэн авчээ.
Хожим нь өгсөн ярилцлагадаа Хиддлстон тэр өдөр түүний хувьд тун ч амжилттай өнгөрснийг өгүүлсэн байна. Тэрбээр "Миний хувьд маш гайхалтай өдөр өнгөрлөө. Би Марк Руффало, Крис Хемсворт нартай хамт зураг авалтад орж, дараа нь "Сүнсний ангуучид"-ыг явж үзэн, улмаар "Эмми" шагналд нэр дэвшсэн" гэж ярив.
Дуучин Тэйлор Свифт нэртэй жүжигчид юм уу дуучидтай үерхэхдээ эхний үед үнэхээр л мөнгийг харамгүй цацдаг гэдгээрээ алдартай нэгэн билээ. Кинотеатр түрээсэлж авах нь түүний хувьд юу ч биш. Харри Стайлстай үерхэж байхдаа Тэйлор найз залуутайгаа ойрхон амьдрахын тулд хэдэн сая доллараар байшин худалдаж авч байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment