Борооны улмаас Дархан, Сэлэнгийн замд харагдах орчин муу байна
45 минутын өмнө

Үргэлжлэн орж буй борооны улмаас Дархан Сэлэнгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр долдугаар сарын 21-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
Иймд хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг санаж анхаарал болгоомжтой зорчино уу.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment