Урагшаа гаргаж буй төмрийн хүдрээс ашиг олохгүй байна
15 минутын өмнө
Манай улс жилд 600 сая ам.доллартай тэнцэхүйд хэмжээний төмрийн хүдрийг БНХАУ руу түүхийгээр нь экспортолдог ч эргээд энэ хэмжээний бэлэн бүтээгдэхүүнийг оруулж ирдэг байна. Тэгэхээр үүнээс ашиг гарахгүй гэсэн үг. Иймд дотоодын төмрийн хэрэгцээгээ хангах, үүний тулд боловсруулах үйлдвэр байгуулах нь чухал гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Гэвч энэ ажлыг хийхэд зөвхөн өөрийнхөө хэрэгцээнд нийцүүлж үйлдвэр барих нь технологи талаасаа үйлдвэрлэлийн зардлаа нөхөх боломжгүй байдаг тул Хятадын талтай ярилцаж хөрөнгө оруулалтаа шийдээд, Өвөрмонголын өндөр хүчин чадалтай гангийн үйлдвэрийн салбарыг Монголд барих боломжтой гэж Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар ярилаа.
Монгол Улс 958 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Үүнээс жилд дунджаар 6-7 сая тонныг нь экспортолдог. Ийм хэмжээний нөөцтэй улсын хувьд боловсруулах үйлдвэр барьж дотоодынхоо хэрэгцээг хангахын зэрэгцээ бэлэн бүтээгдэхүүн болгож экспортлох бүрэн боломж бий гэдгийг салбарынхан онцолж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment