Tuesday, July 26, 2016

Майкл Жордан иргэд, цагдаа нарыг эвлэрүүлнэ

Майкл Жордан иргэд, цагдаа нарыг эвлэрүүлнэ

51 минутын өмнө


Алдрын танхимын гишүүн бөгөөд сагсан бөмбөгийн "Шарлотт Хорнетс" багийн эзэн Майкл Жордан цагдаа нар болон олон нийтийн дунд итгэлцлийг бий болгох ажлыг хийдэг хоёр байгууллагад хоёр сая долларын хандив өргөжээ.

"Америкийн бардам иргэний хувиар, утга учиргүй хүчирхийллийн улмаас өөрийн төрсөн эцгийг алдсан аав хүний хувиар, хар арьст хүний хувиар би хууль сахиулах байгууллагын ажилтнуудын гарт болон хулчгар этгээдүүдийн гарт амиа алдсан цагдаа нарын үхэлд ихэд санаа зовж байна. Хайртай хүмүүсээ алдсан тэдгээр гэр бүлийнхэнтэй би хамтдаа байх болно. Би тэдэнтэй хамт эмгэнэн гашуудаж байна" хэмээн Жордан хэлсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment