Рианна Покемоныг хориглов
13 минутын өмнө

Дуучин Рианна өөрийнх нь тоглолтыг үзэж байгаа үзэгчдээс Покемон Го тоглохгүй байхыг шаарджээ.
Тэрбээр хэд хоногийн өмнө Францын Лилль хотод тоглолт хийх үеэрээ тайзан дээрээс "Би та нарыг найзууддаа захидал бичиж байгааг харахыг хүсэхгүй байна. Энэ танхим дотор покемонуудыг олохыг чинь хармааргүй байна, чөтгөр аваг гэж" хэмээн мэдэгдэв.
Өдгөө Рианна ANTI нэртэй шинэ цомгийнхоо хамтаар дэлхийг тойрсон аялан тоглолт хийж байгаа юм. Аялан тоглолт гуравдугаар сард Америкт эхэлсэн бол Европ дахь хэсэг нь зургаадугаар сарын 17-ны өдөр Амстердам хотноо эхлэлээ тавьсан. Түүний аялан тоглолт 11 дүгээр сарыг дуустал үргэлжлэх юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment