Пүүжээ йог заана
2 минутын өмнө
Монголын кино урлагт өөрийн гэсэн ул мөрөө үлдээж яваа жүжигчин, Топ модель Д.Пүрэвсүрэн бага хүүгээ төрүүлснийхээ дараагаас йогоор идэвхтэй хичээллэж эхэлжээ. Тэгвэл багагүй хугацаанд хичээл зүтгэлтэй йогоор хичээллэсэн тэрбээр багш болсон гэнэ шүү.Түүний йогийн багш хэлэхдээ "Багшийн эрдэм шавьд гэдэг дээ. Мундаг суралцагч нараас минь багш болон гарсаар байна. Йогчид улам олуулаа боллоо. Багш гэдэг нь багшийнхаа энергийг цааш үргэлжлүүлэхийн нэр юм. Олон сайхан хүнд тэр сайхан энергиэ түгээгээрэй гэж хүсэн ерөөе" гэжээ.
Шаргуу дасгал, сургуулилт хийх хэрээрээ йогт улам дурлах болсон Пүүжээ өдөрт заавал өөртөө цаг гаргахыг бусдад уриалсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment