Wednesday, July 27, 2016

Нэг ангийнхан талийгаач найзынхаа ээжид байшин барьж өгчээ

Нэг ангийнхан талийгаач найзынхаа ээжид байшин барьж өгчээ

13 минутын өмнө


Нэг ангийн найзууд 20 жилийн уулзалтаа тэмдэглэж, өөд болсон ангийн андынхаа ээжид шинэ байшин барьж өгчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ахлах сургуулийн 1995 оны төгсөгчид 20 жилийнхээ уулзалтаа тэмдэглэн уг ажлыг хийжээ.

Мөн тэд төрөлх сургуульдаа тоглоомын талбай байгуулж, соёлын төвдөө иж бүрэн тоног төхөөрөмж хандивлажээ. Түүнчлэн ойн баярынхаа үеэр хүүхдийн барилдаан, хурдан дааганы уралдаан зохион байгуулан, соёлын төвдөө хоёр цаг 30 минутын концерт тоглож, олон нийтэд сонирхуулсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment