Хон хэрээтэй найзалсан бүсгүй
35 минутын өмнө

Их Британийн Баруун Сассекс гүнлигийн Хоршем хотын оршин суугч 29 настай Викки Кенвард өнгөрсөн тавдугаар сард нэгэн хон хэрээний ангаахай үүрнээсээ унаад замын хажууд хэвтэж байхад нь аварсан аж. Тэрбээр шувуугаа Фежин гэж нэрлэсэн байна. Хэрээ шувуу эрх чөлөөтэй байгаа бөгөөд нээлттэй цонхоор гарч нисээд оройдоо эргэж ирдэг гэнэ шүү.
Зэрлэг байгальдаа амьдрахын оронд хон хэрээ Виккитэй хамт дэлгүүрээр хэсэж, зурагт үзэн, машинаар явах дуртай юм. Нүүр амаа будах үеэр нь мөрөн дээр нь сууж эрхэлдэг байна. Викки түүнийг нэрээр нь дуудахаар хэрээ хариу үйлдэл хийдгээс гадна ярьж сурч байгаа гэнэ. Фежин гэр доторх ялаа, шумуул, аалзнуудтай нь сайн тэмцдэг аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment