Хоёр хүүхэд усанд энджээ
1 минутын өмнө

Эцэг эхчүүдийн хараа хяналт хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд усанд унаж, хөл алдан живж амиа алдах хэрэг гарсаар байна. Уржигдар, өчигдөр гэхэд хоёр хүүхэд усанд осолдож амиа алдсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2-р баг Ардөвөн гэх газар Байдраг голд О /эм.9н/ нь усанд живж нас барсан байна. Мөн уржигдар буюу хоёр хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн нутаг Гүн нууранд, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт суух М /эр.05н/ нь живж амиа алдсан байна. Энэ мэтчилэн эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж балчир үрс минь живж амиа алдсаар байгаа аялж зугаалж амарч явахдаа хүүхдүүддээ анхаарал тавьж байхыг сануулъя.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment