Жоли, Питт нар гэр бүлээ аварна
37 минутын өмнө

Анжелина Жоли, Брэд Питт нарын харилцаа өнөөдөр амаргүй байгаа билээ. Тэд гэр бүлээ аварч үлдэхийг хүсэж байгаа учраас янз бүрийн зан үйлийг хүртэл хийлгүүлсэн удаатай. Ингэснээр гэр бүлээ хэвээр нь авч үлдэнэ гэж найдсан. Гэтэл тэд амжилтад хүрээгүй бололтой. Сүүлийн үед Энжи, Питт нар бас нэг аргыг хэрэглэхээр судалж байгаа гэнэ шүү. Үүнийг гүйцэлдүүлснээр харилцаа нь шинэ шатанд гарна гэж найджээ.
Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар Жоли, Питт нар долоо дахь хүүхдээ үрчилж авахаар шийдсэн аж. Гайхалтай юм шүү. Гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд тэд өөрсдөдөө дахин нэг бэлэг барихаар шийдэв. Долоо дахь хүүхдээ үрчилж авах гэнэ. Одоо тэдний санал зөрөлдөөн гайгүй болсон учраас тэд бүл нэмэхэд бэлэн болжээ.
Энэ алхам тэдний харилцааг сайн тал руу нь эргүүлнэ гэж тэд үзэв. Шинэ хүүхэдтэй болохын тулд Брэд, Анжелина хоёр Африк тивийг зорих юм. Тэд гурван улсыг сонгож авсан бөгөөд нэгнээс нь өнөр бүлийнхээ шинэ гишүүнийг олох бололтой. ӨАБНУ, Бурунди, Эфиоп улсуудын аль нэгнээс хүүхэд үрчилж авах аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment