Андре Гомеш "Барселона"-д тоглоно
57 минутын өмнө

Испанийн хөлбөмбөгийн "Валенсия" багийн хагас хамгаалагч Андре Гомеш тамирчны замналаа "Барселона"-д үргэлжлүүлэхээр болов. Каталоний баг Португалийн шигшээ багийн 22 настай холбон тоглогчийг авахаар "Валенсия"-тай тохиролцсон гэдгээ мэдээлжээ.
Ирэх долоо хоногт Гомеш шинэ багтайгаа гэрээ байгуулах бөгөөд хөгжөөн дэмжигчдэд болон хэвлэлийнхэнд танилцуулагдах юм. "Валенсия" Гомешийг 65 сая еврогоор худалдсан сурагтай. Залуу тоглогчийг "Реал", "Ювэнтус", "Манчестер Юнайтэд" багууд сонирхож байсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment