Tuesday, July 26, 2016

Монголд ирсэн жуулчдын тоо нэмэгджээ

Монголд ирсэн жуулчдын тоо нэмэгджээ

28 минутын өмнө


Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 6 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 42823 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгджээ.

Гол зах зээлийн орнуудаар үзвэл япон (+9%), америк (+0.4%), орос (+18%), казакстан (+4%), герман (+0.5%), австрали (+50%), франц (+38%), солонгос (+35%) жуулчдын тоо өсөж, харин хятад (-3.8%) болон англи (-1.8%) жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment