Friday, July 22, 2016

МАН сайд нарынхаа асуудлыг дахин хэлэлцэж байна

МАН сайд нарынхаа асуудлыг дахин хэлэлцэж байна

1 цаг 2 минутын өмнө


Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас тодруулсан сайд нарын дийлэнх нь нийтийн эгдүүцлийг төрүүлээд байгаа. Мөн дээр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч сайд нарын асуудлыг дахин зөвшилцөх шаардлагатай гэсэн хариуг өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өгсөн билээ.

Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг 14:00 цагт ээлжит бусаар хуралдах товоо зарласан бөгөөд сайд нарын асуудлыг хэлэлцэж байгаа аж. Энэ асуудалтай холбоотойгоор яриа хэлэлцээ явж байна гэсэн мэдээллийг бүлгийн гишүүд нь өгсөн юм. Тэгэхээр энэхүү хуралдаанаар зарим сайд нарын нэр өөрчлөгдөж болзошгүй гэж таамаглаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment