Thursday, July 7, 2016

“Уорриорс”, “Кавальерс” багуудын тоглолтын хувцас хамгийн эрэлттэй

"Уорриорс", "Кавальерс" багуудын тоглолтын хувцас хамгийн эрэлттэй

2 минутын өмнө


Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэл тоглолтын хувцасны худалдаа хэрхэн явагдсаныг зарлав. Хамгийн алдартай 15 тоглогчийн дотор "Голден Стэйт" багийн таван тоглогч багтжээ.

Жагсаалтыг тэргүүлэгч Стефен Карригаас гадна Клэй Томпсон, Дрэймонд Грийн, Андре Игудала, мөн "Оклахома-Сити"-гээс ирсэн Кевин Дюрэнт нар байгаа юм. Карри, Томпсон нараас гадна эхний тавд Леброн Жэймс, Кобе Брайант, Кайри Ирвинг нар орсон гэнэ. Харин хамгийн алдартай таван багаар "Кливлэнд", "Голден Стэйт", "Лэйкерс", "Чикаго", "Оклахома-Сити" тодорчээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment