Мила Кунис оригоороо сэтгүүлийн хавтас чимэглэв
22 минутын өмнө

Америкийн нэрт жүжигчин Мила Кунис Glamour сэтгүүлийн хавтсыг нүүр амаа будалгүйгээр чимэглэжээ.
Дагалдах ярилцлагад тэрбээр "Би өдөр тутам нүүр амаа будаад байдаггүй. Мөн толгойгоо өдөр болгон угаадаггүй. Өглөө болгон эрт сэрээд нүүр амаа будаж, шунхаддаг эмэгтэйчүүдийг би ойлгодоггүй. Гэхдээ энэ нь тэдний хэрэг л дээ. Харин би бол өөр хүн. Фотошоп хэрэглэдэг хүмүүсийг би үзэн яддаг. Нэг удаа би сурталчилгааны зураг авалтад оролцтол нөгөөдүүл маань фотошопыг дэндүү их хэрэглэсэн. Энэ нь намайг галзууруулах дөхсөн шүү" хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment