Monday, August 1, 2016

11 удаагийн давтан үйлдэлтэй хулгайч ял сонсов

11 удаагийн давтан үйлдэлтэй хулгайч ял сонсов

26 минутын өмнө

Нийт 11 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийг шүүх хурал өчигдөр Дорноговь аймгийн сум дундын шүүхэд болж, Монгол улсын эрүүгийн хуулийн 145.2 зүйл ангиар гурван жилийн хорих ял оноожээ. Шүүгдэгч Б нь нийт 11 удаагийн давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн автомашин ашиглан бусдын орон гэр, машинд нэвтэрч долоон сая төгрөгийн хохирол учруулжээ.

Мөн шүүгдэгч Б.Б нь гурван удаагийн давтан үйлдлээр бусадтай бүлэглэн хулгай хийж  нийт нэг сая 500 мянган төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

Түүнчлэн өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэг Яргайт зуслангийн байранд, оршин суух хаяггүй 30 настай эрэгтэй А нь орж эд зүйл хулгайлах гэж байгаад үйлдэл дээрээ  баригдсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment