Thursday, August 4, 2016

Хурд хэтрүүлсний улмаас 2 иргэн амиа алджээ

Хурд хэтрүүлсний улмаас 2 иргэн амиа алджээ

50 минутын өмнө

Өчигдөр орон нутгийн замд автын ослоор хоёр хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сум Хужиртын даваа гэх газар Г жолоочтой T.Chaser маркийн авто машин онхолдож жолооч 34 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирсон. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Бор бургас гэх газар Х жолоочтой Зил-130 маркийн авто машин онхолдож жолооч 37 настай эрэгтэй Х-ийн амь нас хохирчээ.

Амралт зугаалгын цаг дуусах дөхөж ажил болон хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна.

Орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал энэ үед эрс нэмэгддэг. Учир нь амралт зугаалгаар явсан иргэд хувийн зохион байгуулалт, цаг хугацаагаа зөв тооцоолоогүйн улмаас хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаагүй замын хөдөлгөөнд оролцсноос болж замийн осол хэрэг гарах шалтгаан нөхцлийг бий болгож хүний амь нас эрүүл мэнд хохирдог.

Иймд тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч та хамгийн хайртай дотны хүнээ тээвэрлэж аюулгүй байдлыг нь хангаж яваа бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, архи согтууруулах ундааны ззүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж, өөрсдийнхөө болон бусдын амь нас эрүүл мэндийг аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment