Нийслэлийн алба хаагчдын 20-30 хувь нь цомхотголд өртөнө
23 минутын өмнө
Нийслэлийн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа тул төрийн албан хаагчдыг цомхотгох замаар зардал хэмнэнэ гэдгээ Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй тодотгосон байна.Тэрбээр "Орон тооны цомхотгол нэлээдгүй явагдана. Нийслэлд нийт 32 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаа. Өнгөрсөн оныхоос 20-30 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байна" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Одоогоор Нийслэлийн төрийн албан хаагчдыг цомхотгосноор хэдий хэр хэмнэлт үүснэ гэдэг тоон судалгаа эцэслэж гараагүй байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment