Thursday, August 25, 2016

Шакира 20 мянгыг цайны мөнгөнд өгөв

Шакира 20 мянгыг цайны мөнгөнд өгөв

25 минутын өмнө


Нэрт дуучин Шакира нөхөр Жерар Пикегийн хамт Ибица арал дээр амарсан билээ. Амралтын газрын ажилтанд өгөөмөр оддын өгсөн цайны мөнгө хүмүүсийг ангайлгажээ.

Шакира нөхрийнхөө хамт харш түрээслэж авсан бөгөөд тогоочийнх нь хоол тэдэнд тун их таалагдаж байсан тул гадуур, зоогийн газруудад хооллолгүй тансаг оромжиндоо л гүнцэг барьж байсан гэнэ.

Амралт нь дуусаад явахынхаа өмнө тогооч залууд цайны мөнгө хэмээн 20 мянга еврог атгуулчихаад явцгаасан байна. Магнай хагартлаа баярласан тогооч эрийн ам султай найз нь дээрхи мэдээллийг хэвлэлийнхэнд тэсгэлгүй ярьж орхисон аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment